ДАСАН ЗОХИЦОХ ИНТЕГРАЦЧИЛАЛЫН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ДАМЖАА

Та бүхэн Чех Улсад тавтай морилно уу! Таньж мэдэхгүй газар оронд бүхнийг шинээр эхэлнэ гэдэг амаргүй даваа. Тийм ч болохоор энэхүү дамжаа нь шилжин ирэгсэдэд шинэ орчиндоо дасан зохицоход нь туслах эхний алхам болдог юм. Чех Улсад ирсэн даруйдаа энэхүү дамжаанд хамрагдснаар Та өөрийнхөө цаг болон мөнгө санхүүг хэмнэх сайн талтай.

Чех хэл мэдэхгүй байх нь гадаадын иргэн бүхнээс гадуур үлдэнэ гэсэн үг биш

Та визээ удаан хугацааны оршин суух зөвшөөрөл болгон өөрчлөх мөн визний зорилгоо өөрчлөх хүсэлтэй байна уу? Та хамаатан саднаа урт, богино хугацаагаар Чех Улсад урихаар төлөвлөж байна уу? Ээлжийн амралт болон баяр ёслолын үеэр европын орнуудаар аялмаар байна уу? Хөдөлмөр эрхэлж байгаа тохиолдолд Та ямар эрх эдэлдэг хийгээд ажлын гэрээг хэрхэн байгуулах тухай мэдээллийг энэхүү дамжаанд хамрагдсанаар авах болно.

Дамжааны талаарх мэдээлэл