2018 оны эхний хагас жилд гуравдагч орны 746 гадаадын иргэдэд зориулсан 50 удаагийн дамжаа хичээллүүлсэн болно

Олон нийтэд зориулсан нээлттэй дамжаа зохион байгуулах арга хэмжээний хүрээнд “Чех Улсад тавтай морилно уу” дасан зохицох интеграцчилалын дамжааг гуравдагч орны иргэдэд зориулан зохион байгуулдаг билээ.  Прага хотод уг дамжааг хамгийн их эрэлттэй орос, англи хэл дээр тогтмол зохион явуулж байна. Сүүлийн үед украинаар зогсохгүй испани хэлтэй сонирхогчдын тоо нэлээд нэмэгдэж байна. Прага хотод оршдог “Слово 21” ТББ-ын байранд амралтын өдрүүдээр тогтмол зохион байгуулдаг уг нээлттэй дамжаанд аль болох олон сонирхогчдыг хамруулах нь бидний зорилго юм.  Мөн гадаадын иргэдийн сонирхож байгаа цаг үеийн асуудлаар үйлчилгээ үзүүлдэг ашгийн бус байгууллага болох интеграцчилалын төвүүдийн байранд  уг дамжааг хичээллүүлж байна.

“Слово 21” нь гадаадын иргэдэд ажил олгогч байгууллагуудтай хамтарч ажилладаг. Ажил олгогчийн зүгээс шинээр ирж буй ажилтнуудаа угтан авч буй энэхүү дасан зохицох интеграцчилалын дамжааг тэдний ажлын байранд нийт 18 удаа 378 оролцогчдод зориулан зохион байгуулжээ. Үүнээс гадна уг дамжааг шинээр ирж буй оюутнуудад зориулан явуулж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж байгаа тул  энэ 2018 оны намар 9, 10 сард ачаалал ихсэх төлөвтэй байна. Шилжин суурьшилт хариуцсан байгууллагуудтай хамтран тэдний ажлын байранд уг дамжааг хичээллүүж байгаа нь гадаад иргэдийн хувьд нэгэнт хандаж сурсан газар нь тул илүү дөхөм байгаа болох нь ойлгомжтой.

Дасан зохицох интеграцчилалын дамжааг чех хэл дээр явуулж англи, орос, украин, монгол, вьетнам, франц, араб, испани хэл рүү хэлмэрчилж байна. Олон нийтэд зориусан нээллтэй дамжаанд энэхүү веб хуудсаар дамжуулан бүртгүүлэх боломжтой.