“Slovo 21” төрийн бус байгууллага нь 2012 оноос эхлэн “Чех улсад тавтай морилно уу” дасан зохицох, интеграцчилалын дамжааг зохион байгуулж байгаа билээ. Шилжин суурьшилтын олон улсын байгууллага IOM-тай хамтран энэхүү дамжааг зохион байгуулах арга зүйг боловсруулан турших, анхны товхимол, “Чех улсад тавтай морилно уу” богино хэмжээний кино бүтээх ажил дээр хамтран ажиллаа. Ингэж хамтарч хийсэн бүтээл бүр дээр БНЧУ-ын Дотоод хэргийн яамны мэргэжлийн баг, мөн гадаадын иргэдийн идэвхитэй оролцоо байсныг хэлэх нь зүйтэй болов уу. Дамжааны сургагч багш, орчуулагч нарыг бэлтгэхдээ дамжааны сургалтанд ашиглаж байгаа үг хэллэг болон хуулийн нэр томьёог гадаадын иргэдэд ойлгомжтой энгийн хэлээр тайлбарлуулахыг зорьсон билээ.

Дасан зохицох, интеграцчилалын дамжааг 2015 оныг хүртэл сургалтын арга зүй боловсруулах, дамжааны сургагч багш, орчуулагч нарыг бэлтгэх зэргээр туршилтын журмаар явуулж байсан болно. 2014 – 2015 онуудад бид 508 хүнийг хамарсан 35 удаагийн дамжаа зохион байгуулсан байна. 2016 онд 92 удаа зохион байгуулагдсан дамжаанд 1488 хүн хамрагджээ. 2017 оны 6 сарын сүүлээр гэхэд манай дамжаанд 900 хүн хамрагдсан болно.

2017 оны дунд гэхэд 180 удаагийн дамжаанд дэлхийн өнцөг бүрээс ирсэн 3000 хүн хамрагджээ. Тусгайлан бэлтгэгдсэн дамжааны сургагч багш нарын баг нь нийгмийн болон хуулийн мэргэжилтэй хүмүүсээс бүрддэг. Бэлтгэгдсэн орчуулагчдын баг дэлхийн 8 хэл рүү орчуулж байна. Дамжаанд оролцогчдод өгч буй Чех улсад тавтай морилно уу товхимол болон богино хэмжээний кино нь эдгээр хэл рүү хөрвүүлэгдсэн болно.

“ЧЕХ УЛСАД ТАВТАЙ МОРИЛНО УУ” ТОВХИМОЛ, БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНО

“Чех улсад тавтай морилно уу” товхимол, богино хэмжээний кино нь БНЧУ-д удаан хугацаагаар амьдран суухаар шилжин ирсэн Европын холбооны бус орны иргэдэд зориулагдсан болно. Энэхүү товхимол болон богино хэмжээний киноны гол зорилго нь гадаадын иргэд эдлэх эрх үүрэг, Чех улсад амьдрахад шаардлагатай анхан мэдээлэл олж авахад оршино.

монгол хэл