Шалуугийн Сайнцэцэг, Монгол Улс

Шалуугийн Сайнцэцэг 2018 онд Монголоос ирсэн. 26 настай, Ческа Липа сумын Адиент компанид ажилладаг.  “БНЧУ-д тавтай морилно уу” дасан зохицох, интеграцчилалын дамжаанд суусны ачаар таньж мэдэхгүй газарт өөрт нь хэрэг болох мэдээллийг олж авсан байна.

Таны бодлоор “БНЧУ-д тавтай морилно уу” дасан зохицох, интеграцчилалын дамжааны ач холбогдол юунд оршиж байна вэ?

Дөнгөж нэг сарын өмнө Чех Улсад ирсэн болохоор хэл мэдэхгүй. Хаана юу байдаг, ямар учир холбогдолтой г.м. Чех орны талаар ямар ч мэдээлэл олж авч чадаагүй. Харин энэ дамжааны ачаар таньж мэдэхгүй газарт амьдралд хэрэгтэй мэдээлэл жишээлбэл Либэрэц аймгийн Интеграцчилалын төвийн салбар Ческа Липа-д ажилладаг, шаардлага гарсан үедээ уг салбарт очиж зөвлөгөө авах боломжтой г.м. зүйлүүдийг мэдэж авлаа.

Дамжааны сургалтын сэдвүүдээс Таны сонирхлыг хамгийн ихээр татсан нь?

Шинэ зүйл мэдэж авч байгаа болохоор миний хувьд ер нь бүх л сэдэв сонирхолтой санагдсан. Гадаадын иргэн ажилтнууд БНЧУ-ын Олон нийтийн эрүүл мэндийн даатгал, нийгмийн хангамжийн системд хамрагдаж байгаа нь урамшуулалын нэг хэлбэр юм. Өнөөдрийн сургалтын үеэр олж авсан мэдээллээс харж байхад БНЧУ-д сайхан амьдрах боломж байна гэж бодож байна.

Та Монголдоо ямар мэргэжил эзэмшсэн бэ?

Театрын жүжигчний мэргэжлээр төгссөн. Энэ сургууль нь манай ДАМУ-тай төстэй юм байна. Би урлагт хайртай, чехийн театрын уран бүтээлтэй танилцахыг ихэд хүсэж байна. Гэхдээ эхний ээлжинд амьдарч байгаа орон нутгийнхаа урлаг соёлын хөтөлбөртэй танилцъя гэж бодож байна.

Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд амжилт хүсье Та Чех Улсад тавтай морилно уу!