Монгол хэл

Чех Улсад тавтай морилно уу!

БНЧУ-ын Дотоод хэргийн яамны ивээл дор зохион байгуулагддаг энэхүү дамжаа нь Чех Улсад ирээд удаагүй байгаа гадаадын иргэдийг шинэ газарт хөлөө олж амьдрахад нь туслах зорилго агуулдаг юм. Одоо та бүхэнд манай дамжааг танилцуулъя. 

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд сууснаар та эдлэх эрх үүргийнхээ талаар анхан шатны ойлголттой болохоос гадна шинэ газарт аль болох богино хугацаанд хөлөө олж амьдрахад тань туслах давуу талтай. 

 

Дамжаанд сууснаар ямар ямар мэдээлэл олж авах вэ?

Дамжааны сэдэв нь гадаадын иргэдийн Чех Улсад амьдрах хугацаандаа тулгарч болох өдөр тутмын амьдралын асуудлыг багтаадаг. Цаашилбал дамжаанд хамрагдсанаар чех үндэстний үнэт зүйл, түүх соёлтой танилцахаас гадна гадаадын иргэдэд зориулсан хэлний дамжаа хичээлүүлж, үнэ төлбөргүй зөвлөх болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаар мэдээлэл авна.

Дамжаа хэрхэн хичээллэдэг вэ?

Дамжааг дадлага туршлагатай багш чех хэлээр явуулж, англи, орос, украин, испани, франц, серб, монгол, араб, вьетнам гэсэн 9 хэл рүү хэлмэрчилдэг. Дасан зохицох, интеграцчилалын дамжаа дөрвөн цаг үргэлжлэх ба олон нийтэд зориулсан дамжааны төлбөр 1 500 чех крон.

Шинэ үүрэг нэмэгдсэн болохыг анхаарна уу?

Оршин суух зөвшөөрөл нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гуравдагч орны иргэд дасан зохицох, интеграцчилалын дамжаанд заавал хамрагдана. Дамжаанд хамрагдах үүрэгтэй болон хуульд зааснаар энэхүү үүргээс чөлөөлөгдсөн хүмүүсийн жагсаалтыг Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас үзнэ үү.

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд суух үүрэгтэй гадаадын иргэн оршин суух зөвшөөрөл нь хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн дотор хүлээсэн үүргээ биелүүлнэ. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд 10 000 хүртэл чех кроны торгууль ногдуулна.

Чухал мэдээлэл

  • Дасан зохицох, интеграцчилалын дамжааг зөвхөн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвөөс зохион байгуулж, хариуцан явуулна. Чех Улсын хэмжээнд 18 интеграцчилалын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас та дуртайгаа сонгон суух боломжтой

  • Интеграцчилалын төвийн байранд зохион байгуулж байгаа (олон нийтэд зориулсан дамжаа), эсвэл ажил олгогчоос интеграцчилалын төвтэй хамтран зохион байгуулж байгаа дамжаанд (хаалттай дамжаа) сууна. Аль ч тохиолдолд дамжаа агуулга, хэлбэрийн хувьд адил байдаг.

  • Vítejte v České republice буюу Чех Улсад тавтай морилно уу цахим хуудаснаас дамжааны агуулга, гадаадын иргэн дамжаанд суух үүрэг хүлээж байгаа эсэх, хэрхэн бүртгүүлэх, хэрхэн төлбөр төлөх зэрэг мэдээллийг олж авна.

  • Татаж авах хэсгээс бүх мэдээллийг чөлөөтэй татаж авч болно, Блог хэсгээс дамжааны талаарх  өгүүлэл, багш, орчуулагч, дамжаанд оролцогчидтой хийсэн ярилцага зэрэг сонирхол татсан зүйл унших боломжтой.

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.