Mongolian

Уг дамжаанд хамрагдсанаар доор дурьдсан салбарт холбогдох мэдээллийг авна:

  • Чех Улсад шинээр ирж буй гадаадын иргэдэд зориулсан анхан шатны мэдээлэл. Интеграцчилалын төвүүд, төрийн бус, ашгийн бус байгууллагууд – төсвөөс санхүүжилтэй нийгэм, хууль эрх зүйн мэргэжлийн зөвлөгөөг гадаадын иргэдэд үнэ төлбөргүй үзүүлдэг
  • Гадаадын иргэдийн Чех Улсад оршин суухтай холбоотой эрх зүй. Виз, удаан хугацааны оршин суух зөвшөөрлийн ялгаа. Чех Улсад оршин суух зорилго юу болох, зорилгоо хэрхэн биелүүлэх, өөрчлөх. Оршин суух зорилоо өөрчлөх, БНЧУ-д оршин суух эрхээ хэрхэн сунгуулах. Үнэн зөв, шуурхай мэдээлэл хаанаас олж болох вэ.
  • Боловсрол. Насанд хүрэгсэд болон хүүхдэд зориулсан төлбөртэй болон төлбөргүй дамжаанууд. Ямар тохиолдолд гадаадын иргэд ямар түвшний чех хэлний шалгалт өгөх шаардлагатай болдог вэ. Хүүхдийг чех сургуульд явуулах, хүүхдийн боловсролтой холбоотой эцэг, эхийн үүрэг хариуцлага. Өмнөх боловсролыг хүлээн зөвшөөрөх буюу боловсролын дипломыг дүйцүүлэн хүлээн зөвшөөрүүлэх тухай мэдээлэл.
  • Хөдөлмөр эрхлэлт. Гадаадын иргэн ЧУ-д хэдийд, ямар нөхцөлд ажиллах боломжтой вэ? Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг ямар тохиолдолд авах, ямар тохиолдолд авах шаардлагагүй байдаг вэ? Хөдөлмөрийн төрөл зүйл, ЧУ-д хөдөлмөр эрхлэгсэд хуулийн ямар.
  • Чех Улс дахь өдөр тутмын амьдралын талаарх мэдээлэл, алдаа мадаг гаргахаас хэрхэн сэргийлэх вэ. БНЧУ-ын албан байгууллага, Дотоод хэргийн яаманд албан хэргээр хэрхэн хандах вэ? Насанд хүрэх, эрүүгийн хариуцлагын тухай. ЧУ-д амьдарч буй гадаадын иргэдийн байр, сууцтай холбоотой үүрэг.
  • Эрүүл мэндийн үйлчилгээ. Насанд хүрэгчдийн болох хүүхдийн эмчээ хэрхэн олох вэ. Гэнэтийн тохиолдолд эмнэлгийн туслалцаа хэрхэн авах вэ? 112 шуурхай утсаар ямар тохиолдолд хэрхэн дуудлага өгөх вэ?

Гадаадын иргэн нь эдгээр мэдээллийг авсны үндсэн дээр чехийн албан байгууллагаар явж ажил хөөцөлдөхөд дөхөм болдог. Хаягийн жагсаалтанд нэр нь дурьдагдсан интеграцчилалын төвүүд, төрийн бус байгууллагаас хуулийн болон нийгмийн асуудлаар үйлчилгээ авах тохиолдолд Танд дуртайяа туслах болно. Шаардлагатай мэдээллийг урьдчилан олж авснаар албан байгууллагуудын ачаалал хөнгөрөхөөс гадна шинээр шилжин суурьшигчдын нийгэмдээ дасан зохицох явцад ч эерэг нөлөө үзүүлдэг.

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.