Монгол хэл

Дамжаанд хэн хамрагдах үүрэгтэй вэ?

ХЭН ДАМЖААНД ХАМРАГДАХ ҮҮРЭГТЭЙ ВЭ?

Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд 2021.01.01-ний өдрөөс эхлэн

  • Чех Улсад удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан,
  • Чех Улсад оршин суух зорилго өөрчлөгдсөн шалтгаанаар удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан,
  • орогнох эрх авсан гадаадын иргэнтэй Чех Улсын нутаг дэвсгэрт нэвтэрхээс өмнө гэр бүл болсон эхнэр нөхөр, орогнох эрх авсан гадаадын иргэний насанд хүрээгүй эсвэл түүнээс хамааралтай орогнох эрх авах хүсэлт гаргаагүй хүүхэд, өмнө нь Чех Улсын иргэн байсан гадаадын иргэн хүмүүнлэгийн шалтгаанаар Чех Улсад байнга оршин суух зөвшөөрөл авсан,
  • онцгой шалтгаанаар Чех Улсад байнга оршин суух зөвшөөрөл авсан,
  • тус улсад оршин суух нь Чех Улсын ашиг сонирхолд нийцсэн гадаадын иргэн байнга оршин суух зөвшөөрөл авсан,
  • эцэг, эх нь Чех Улсад байнга оршин суух зөвшөөрөл авсан ба хүүхэд нь гэр бүл нэгтгэх зорилгоор байнга оршин суух зөвшөөрөл авсан,
  • тасралтгүй зургаагаас дээш жил Чех Улсаас гадуур, тасралтгүй арван хоёр сараас дээш хугацаагаар ЕХ-ноос гадуур амьдарсан шалтгаанаар Чех Улсад байнга оршин суух зөвшөөрөл нь хүчингүй болсон тохиолдолд шинээр байнга оршин суух зөвшөөрөл авсан,
  • олон улсын хамгаалал олгох ажиллагаа нь дууссан тус улсад тасралтгүй дөрвөн жил амьдарсны дараа байнга оршин суух зөвшөөрөл авсан

гадаадын иргэн бүр хамрагдах үүрэгтэй.

ХЭН ДАМЖААНД ХАМРАГДАХГҮЙ БАЙЖ БОЛОХ ВЭ?

Европын Холбооны орнуудын иргэд, тэдний гэр бүлийн гишүүд, Чех Улсын иргэний гэр бүлийн гишүүд дасан зохицох, интеграцчилалын дамжаанд хамрагдахгүй.

Мөн түүнчлэн

  • сурах зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан,
  • хамгааллын зорилгоор удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан,
  • хөрөнгө оруулах зорилгоор тус улсад удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан
  • БНЧУ-ын Гадаад харилцааны яамнаас удаан хугацааны оршин суух зөвшөөрөл авсан,
  • компани дотроо шилжүүлсэн ажилтны карт авсан,
  • компани дотроо шилжүүлсэн Европын Холбооны өөр орны ажилтны карт авсан

Чех Улсад оршин сууж байгаа гадаадын иргэд уг дамжаанд хамрагдахгүй.

Цаашилбал, Чех Улсад оршин суух зөвшөөрөл олгох шийдвэр нь хүчин төгөлдөр болсон өдрийн байдлаар 15 нас хүрээгүй эсвэл 61 нас хүрсэн гадаадын иргэд, түүнчлэн 2021.01.01-ний өдрөөс хойш уг дамжааг дүүргэсэн гадаадын иргэд дасан зохицох, интеграцчилалын дамжаанд суух шаардлагагүй.

“Мэргэжлийн өндөр түвшний ажилтан”, “Нэн шаардлагатай болон эрдэм шинжилгээний ажилтан” хөтөлбөрийн хүрээнд олгосон ажилтны болон цэнхэр карт эзэмшигчид уг дамжаанд хамрагдахгүй.

Дасан зохицох, интеграцчилалын дамжааг дүүргээгүй явдлыг зөрчилд тооцох тул 10 000 крон хүртэлх торгууль ногдуулна.

AIK ОНЛАЙН САНАЛ АСУУЛГА

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.