Чех Улсад тавтай морилно уу!
БНЧУ-ын Дотоод хэргийн яамны ивээл дор зохион байгуулагддаг энэхүү дамжаа нь Чех Улсад ирээд удаагүй байгаа гадаадын иргэдийг шинэ газарт хөлөө олж амьдрахад нь туслах зорилго агуулдаг юм. Одоо та бүхэнд манай дамжааг танилцуулъя.
Дасан зохицох, интеграцчилалын дамжаанд сууснаар та эдлэх эрх үүргийнхээ талаар анхан шатны ойлголттой болохоос гадна шинэ газарт аль болох богино хугацаанд хөлөө олж амьдрахад тань туслах давуу талтай.
Дамжаанд сууснаар ямар ямар мэдээлэл олж авах вэ?
Дамжааны сэдэв нь гадаадын иргэдийн Чех Улсад амьдрах хугацаандаа тулгарч болох өдөр тутмын амьдралын асуудлыг багтаадаг. Цаашилбал дамжаанд хамрагдсанаар чех үндэстний үнэт зүйл, түүх соёлтой танилцахаас гадна гадаадын иргэдэд зориулсан хэлний дамжаа хичээлүүлж, үнэ төлбөргүй зөвлөх болон бусад төрлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын талаар мэдээлэл авна.
Дамжаа хэрхэн хичээллэдэг вэ?
Дамжааг дадлага туршлагатай багш чех хэлээр явуулж, англи, орос, украин, испани, франц, серб, монгол, араб, вьетнам гэсэн 9 хэл рүү хэлмэрчилдэг. Дасан зохицох, интеграцчилалын дамжаа дөрвөн цаг үргэлжлэх ба олон нийтэд зориулсан дамжааны төлбөр 1 500 чех крон.
Шинэ үүрэг нэмэгдсэн болохыг анхаарна уу?
Оршин суух зөвшөөрөл нь 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон гуравдагч орны иргэд дасан зохицох, интеграцчилалын дамжаанд заавал хамрагдана. Дамжаанд хамрагдах үүрэгтэй болон хуульд зааснаар энэхүү үүргээс чөлөөлөгдсөн хүмүүсийн жагсаалтыг Дотоод хэргийн яамны цахим хуудаснаас үзнэ үү.
Энэхүү богино хэмжээний видеоноос та өөртөө хэрэгтэй мэдээллийг олох болно.