Монгол хэл

Дамжаанд үнэхээр суух үүрэгтэй эсэхээ хаанаас шалгах боломжтой вэ?

Энэхүү цахим хуудасны Дамжаанд хэн хамрагдах үүрэгтэй вэ? хэсэг, Дотоод хэргийн яамны ttps://www.mvcr.cz/clanek/adaptacne-integracni-kurzy.aspx Дасан зохицох, интеграцчилалын дамжаа хэсэгт тавигдсан дэлгэрэнгүй мэдээллийг үзнэ үү.

Эдгээр мэдээллийг уншсан хэдий ч дамжаанд суух үүрэгтэй эсэхдээ эрзэлзэж байвал гадаадын иргэдэд туслах зорилгоор https://www.mvcr.cz/clanek/kontakty-774199.aspx хуудсанд тавигдсан мэдээллийг үз. Мөн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих албан ёсны төвийн аль нэгэнд хандан лавлах боломжтой (www.integracnicentra.cz).

Дамжааг ямар хугацааны дотор дүүргэх үүрэгтэй вэ?

Дасан зохицох, интеграцчилалын дамжааг дүүргэх үүрэгтэй бол үүргээ оршин суух зөвшөөрөл хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн нэг жилийн дотор биелүүлнэ. Угхугацааг ихэвчлэн оршин суух зөвшөөрлийн үнэмлэх (ePKP гэж товчилно) хүлээн авсан өдрөөс эхлэн тоолно. Үүргээ заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 10 мянган крон хүртэлх торгууль ногдуулж болзошгүй.

Дамжаанд хамрагдах үүрэг хүлээгээгүй тохиолдолд сууж болох уу?

Манай дамжааг сонирхож байгаа хүмүүсийг заавал суухыг зөвлөхгүй байгаа нь дамжаанд хамрагсадын тоо нэлээдгүй өсөж байгаатай холбоотой. Заавал хамрагдах үүрэг хүлээгээгүй гуравдагч орны иргэд өөрсдөө хүсвэл төлбөртэй дамжаанд бүртгүүлэх боломжтой. Дамжаанд бүртгүүлэхдээ биеийн давхцахгүй өгөгдөл бүхий цахим үнэмлэх (ePKP)-ээс гадна дамжааны төлбөрөө төлсөн баримт бүрдүүлнэ. Уг дамжааг дүүргэх үүрэг хүлээгээгүй гуравдагч орны иргэн 2021.01.01-ний өдрөөс хойш дамжааг нэгэнт дүүргэсэн тохиолдолд хожим (жишээ нь: оршин суух зорилгоо өөрчилсөн) ийм үүрэг хүлээх тохиолдолд үүргээ биелүүлсэнд тооцно.

Дамжаанд оролцогч дамжаа дүүргэснийг хэрхэн батлах вэ? Гэрчилгээ биедээ байнга авч явах уу?

Дамжаа дүүргэсэн гадаадын иргэн гэрчилгээ авна. Гэрчилгээгээ байнга биедээ авч явах шаардлагагүй. Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвийн ажилтан гадаадын иргэн уг дамжааг дүүргэсэн тухай Дотоод эргийн яаманд цахимаар мэдэгдэх бөгөөд уг мэдээлэл яамны мэдээллийн санд хадгалагдана.

Дамжаа хэрхэн хичээллэдэг вэ?

Дамжааг дадлага туршлагатай багш, хэлмэрч хоёр хамтарч явуулдаг. Чех Улсад шинээр ирж буй гадаадын иргэдэд өдөр тутам тулгардаг асуудлын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ гадаадын иргэдэд зориулсан үнэ төлбөргүй зөвлөгөө, хэлний дамжаа хичээллүүлдэг болон өөр бусад үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын тухай мэдээлэл өгдөг.

Дамжаа хэр удаан үргэлжэх вэ?

Дасан зохицох, интеграцчилалын дамжаа 4 цаг үргэлжилдэг.

Дамжаа хаана хичээллэдэг вэ?

Дасан зохицох, интеграцчилалын дамжааг зөвхөн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвөөс өөрийн эсвэл түрээслэсэн байранд зохион байгуулж, хариуцан явуулна. Чех Улсын хэмжээнд 18 интеграцчилалын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас оролцогчид дуртайгаа сонгон суух боломжтой.

Дамжааг ямар ямар хэлээр явуулдаг вэ?

Дамжааг чех хэлээр явуулж, англи, орос, украин, испани, франц, араб, монгол, серб, вьетнам гэсэн 9 хэл рүү хэлмэрчилдэг. Бүртгүүлэхдээ ямар хэлээр явагдах дамжаанд суухаа оролцогч өөрөө сонгоно.

Олон нийтэд нээлттэй, тусгай дамжаа хоорондоо ямар ялгаатай вэ?

Хоёр янзаар явагдаж байгаа дамжаанаас дуртайгаа сонгон суух боломжтой. Эхнийх нь Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвийн байранд зохион байгуулж байгаа (олон нийтэд зориулсан дамжаа), хоёрдахь нь ажил олгогч эсвэл өөр бусад хуулийн этгээд Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвтэй тохиролцсоны үндсэн дээр зохион байгуулж байгаа дамжаа (тусгай дамжаа).

Ажил олгогч намайг дамжаанд явуулах уу, эсвэл би өөрөө бүртгүүлэх ёстой юу?

Энэ нь тухайн ажил олгогчоос шалтгаална. Таныг дамжаанд явуулах уу, аль эсвэл та өөрөө хөөцөлдөж дамжаанд бүртгүүлэх үү гэдгээ ажил олгочоосоо лавлана уу.

Дамжаанд суухдаа юу авч очих вэ?

Оролцогчид оршин суух цахим үнэмлэхээс (FRS портал сайтад бүртгүүлсэн) гадна бичгийн хэрэгсэл авч очно.

Дамжаанд хүүхдээ дагуулж очиж болох уу? Хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх боломжтой юу?

Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвтэй хэрхэн тохиролцсноос шалтгаалах хэдий ч бусад оролцогчдод саад болгохгүйн үүднээс ялангуяа бага насны хүүхдээ дагуулж явах эсэхээ эргэцүүлэн бодно уу. Таны оролцох дамжааг зохион байгуулж байгаа Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвөөс хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх эсэхийг лавлана уу.

Дамжаанд хаана бүртгүүлж болох вэ?

Дамжаанд Дотоод хэргийн яамны портал сайтад нэвтэрч бүртгүүлнэ https://frs.gov.cz/kurzy.

Дамжаанд бүртгүүлэх үед асуудал гарсан тохиолдолд хэнд хандах вэ?

Гадаадын иргэдэд туслалцаа үзүүлдэг зарим байгууллагуудад хандах боломжтой бөгөөд тэдгээрийн холбоо барих хаяг, утас зэргийг https://www.mvcr.cz/clanek/kontakty-774199.aspx цахим хуудаснаас үзнэ үү. Мөн түүнчлэн Гадаадын иргэдийн интеграцчилалыг дэмжих төвүүдэд хандаж болно (www.integracnicentra.cz).

Дамжааны төлбөр хэд вэ?

Олон нийтэд зориулсан дамжааны төлбөр 1500 чех крон.

Дамжааны төлбөрийг хэрхэн төлөх вэ?

Дасан зохицох, интеграцчилалын дамжааны төлбөрийг банкны шилжүүлгээр эсвэл Чех шуудангийн аль ч салбарт шуудангийн шилжүүлгээр хийх боломжтой. Аль ч тохиолдолд дансны дугаар, банкны кодыг алдаагүй зөв хийх нь хамгаас чухал. Мөн түүнчлэн дамжаанд оролцогч бүрт FRS портал сайтад бүртгүүлэх үед үүсгэсэн гүйлгээний утгын код (variabilní symbol) зөв оруулах шаардлагатай. Дамжааны төлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү цахим хуудасны Дамжаанд хэрхэн бүртгүүлэх вэ? хэсгээс үзнэ үү?

Ямар тохиолдолд дамжаа цуцлагдах вэ? Дамжаа цуцлагдсан тухай мэдээллийг хаанаас авах вэ?

Нэгэнт төлөвлөсөн дамжааг хүндэтгэн үзэх шалтгаанаар цуцалсан тохиолдолд энэ талаар таны цахим шуудангаар захидал явуулж мэдэгдэнэ. Ийм тохиолдолд нэгэнт шилжүүлсэн төлбөрийг буцаахгүй учир санхүүгийн хохирол амсахгүйн тулд өөр дамжаанд бүртгүүлэх боломжтой.

Дамжаанд бүртгүүлээд суугаагүй тохиолдолд төлбөрөө буцааж авах, өөр дамжаанд бүртгүүлэх боломжтой юу?

Сонгож авсан дамжааныхаа төлбөрийг хийсэн хэдий ч суугаагүй, мөн дамжаа болсон өдрөөс эхлэн 4 долоо хоногийн дотор хүндэтгэн үзэх шалтгаантай байсан тухай тодорхойлолт бүрдүүлээгүй тохиолдолд төлбөрийг танд буцаахгүйгээр үл барам хохирлоо нөхөн барагдуулах эрх эдлэхгүй болно.

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.