Монгол хэл

Дасан зохицох-интеграцийн курсыг олон нийтэд зориулсан ба олон нийтэд зориулагдаагүй курсуудэд хуваадаг. Олон нийтэд зориулсан курст дараахь зүйлсийг хийсэн гадаадын иргэн бүр хамрагдах боломжтой:

  1.  портал дээр бүртгүүлсэн https://frs.gov.cz/kurzy/
  2. 1500 кроны төлбөр төлж, төлбөрийн баримт хүлээн авсан
  3. тодорхой курст нь бүртгүүлж, баталгаажуулалтыг Е-мэйлээр авна

Олон нийтэд зориулагдаагүй курсыг хуулийн этгээдийн саналыг үндэслэн, холбогдох гадаадын иргэдийн интеграцийг дэмжих төвтэй хамтран хэрэгжүүлдэг. Мөн https://frs.gov.cz/kurzy/ портал дээр бүртгүүлэх шаардлагатай – гадаадын иргэдийн төлбөр, зохион байгуулалт, сургалтад хамрагдахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг дараа нь хуулийн этгээд өөрөө хангаж өгдөг. Эдгээр курсуудыг шууд улсад төлдөггүй!

КУРС ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ, ХЭРХЭН ТӨЛБӨР ХИЙХ ВЭ?

Олон нийтэд зориулагдсан дасан зохицох-интеграцийн курсын хувьд гадаад иргэний улсад төлөх төлбөрийн хэмжээ 1 500 крон байна; олон нийтэд зориулаагдаагүй курсын хувьд энэ төлбөрийн хэмжээ 800 крон байна (гадаадын иргэн хэзээ ч улсад мөнгө шууд төлөхгүй, хуулийн этгээд улсад мөнгөө төлдөг). Олон нийтэд зориулсан сургалтын хувьд https://frs.gov.cz портал дээр бүртгүүлсний дараа гадаадын иргэнд хувьсагчийн тэмдэг (чехээр - variabilní symbol) үүсгэж өгнө; дараа нь мөнгөн дүнг яамнаас гаргасан данс руу бэлэн бус шилжүүлгээр юмуу төлбөрийн хуудсаар шуудангаар шилжүүлнэ. Төлбөр хийхэд хувьсагчийн тэмдгийг (чехээр-variabilní symbol) бичээгүй тохиолдол гарвал төлбөрийг хийсэнд тооцохгүй. Олон нийтэд зориулагдаагүй курсын хувьд бүх оролцогчдын төлбөрийг тухайн курсыг захиалж, оролцогчидтой шууд холбоо барих хуулийн этгээд нэгтгэж хийдэг.

ШУУДАНГИЙН ШИЛЖҮҮЛГИЙН МАЯГТЫГ ХЭРХЭН БӨГЛӨХ ВЭ?

КУРС ЯВАГДАХ ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ ХААНА ГАРАХ ВЭ?

Курсын төрөл, болох газар ба огноо, байршил, орчуулагдах хэлний тухай мэдээллүүд олон нийтэд зориулсан сургалтанд хамрагдах тохиолдолд төлбөрийг төлсний дараа эсвэл олон нийтэд зориулагдаагүй тохиолдолд шууд хуулийн этгээд гадаадын иргэдэд нээлттэй болгоно.

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.