Mongolian

Дамжааны агуулга. 

Дасан зохицох, интеграцчилалын дамжааны зорилго нь оролцогчдод Чех Улсад оршин суух асуудлаар хүлээх эрх үүрэг, мөн чех үндэстний болон бүс нутгийн соёлтой танилцуулахын зэрэгцээ учирч болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд оршино. 

Дөрвөн цаг үргэлжлэх энэхүү дамжаа нь оролцогчдод лектор, хэлмэрчийн тусламжтайгаар дараах чухал сэдвээр мэдээлэл өгдөг. Үүнд:

  • Чех Улсын тухай анхан мэдээлэл, дамжаа зохион байгуулж буй газар, интеграцчилалын төвүүд болон ТББ-аас гадаадын иргэдэд үзүүлж буй үйлчилгээний талаарх мэдээлэл

  • гадаадын иргэдийн Чех Улсад оршин суухтай холбоотой хууль тогтоомж; гадаадын иргэдийн эрх үүрэг, тус улсад оршин суух зорилго, оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгуулах, өөрчлөлтийг мэдэгдэх журам, холбогдох байгууллагуудтай холбоо барих утас, хаяг; дамжааны энэхүү хэсэг нь гадаадын иргэдэд үүргээ аль болох сайн биелүүлэхэд нь тус нэмэр болохоос гадна түгээмэл гардаг алдаанаас урьдчилан сэргийлэх зорилготой
  • боловсрол; чех хэлний дамжаа, хүүхэд, насанд хүрэгчдийн боловсрол, боловсролын тухай бичиг баримтыг дүйцүүлэн хүлээн зөвшөөрүүлэх, шинэ мэргэжил эзэмшүүлэх  
  • хөдөлмөр эрхлэлт; хөдөлмөрийн харилцааны төрөл зүйл, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн зах зээлд чөлөөтэй орох, хөдөлмөрийн зах зээлд тодорхой болзлыг хангасан нөхцөлд орох, ажилтны эрх, эрх ашгийг хамгаалах
  • бизнес эрхлэлт; Чех Улсад бизнес эрхлэх боломж, хувийн бизнес эхлүүлэх талаарх мэдээлэл
  • Чех Улсад чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэх; үндэсний баяр, нийтийн тээвэр, шуудан, урлагийн үзвэрийн хөтөлбөр
  • эрүүл мэндийн үйлчилгээ; эмч, урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээ, эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээ, түргэн тусламж, даатгалын төрөл зүйл
  • байр; ШСБГ-ын өмнө хүлээх үүрэг, хураамж төлөх журам, байрны гэрээ
  • Чех Улсад өдөр тутмы амьдралд хэрэгтэй мэдээлэл; чех үндэстний ёс заншил, хууль дүрэм, аж байдал

(энэ сэдвээр хийсэн богино хэмжээний киног дамжааны үеэр үзүүлдэг)

Дамжаанд оролцогчид амьдарч буй бүс нутгийнхаа гадаадын иргэдэд үнэ төлбөргүй тусалцаа үзүүлдэг интеграцчилалын төв, ТББ зэрэг чухал байгууллагуудтай хэрхэн холбоо барьж болох тухай мэдээллийг олж авна.

Уг дамжаа нь гадаадын иргэдэд зөвхөн мэдээлэл өгөх зорилго агуулахаас бус зөвлөгөө өгөхгүй. Нэгэн цаг шахуу тул хүн бүрт хүссэн асуудлаар нь зөвлөгөө өгөх боломжгүй ч шаардлагатай чухал байгууллагуудтай холбоо барих хаягийг хүн бүрт өгддөг. Ингэснээр эдгээр байгууллагад хандаж өөрсдийн асуудлаа шийдвэрлэх боломжтой болно.

Tyto webové stránky a projekt Vítejte v České republice je financován z dotací Ministerstva vnitra České republiky.